Грекийн төсвийн алдагдлын нүх Европын холбоог бүхэлд нь залгих аюул учруулж болзошгүй байгаа тухай "Bloomberg" уламжиллаа. Грекийн Ерөнхий сайд Георгиос Папендреу 20 тэрбум евро буюу 29 тэрбум долларын төсвийн алдагдал руу ширтэж буй аж. Үүнээс болж эрх баригчдын сонгуулийн амлалт хэрэгжих боломжгүй болжээ. Түүнчлэн еврогийн бүсийнхэнд дээрх алдагдал аажмаар нөлөөлж, Европын хөрөнгийн хэмжээнд сөргөөр нөлөөлж буй. Гэвч Германы канцлер Ангела Меркел Грекийн хямралыг тийм ч сүйдтэй зүйл гэж үзэхгүй байгаа бололтой. Түүний үзэж буйгаар төсвийн алдагдалтай орон дэлхийн өнцөг булан бүрт бий бөгөөд Грекийн хямралыг сүйд болгоод байгаагийн шалтгаан нь еврогийн бүсэд аюул учруулж болзошгүй болсных аж.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )