Сөүл 2032 оны Олимпын их наадмыг Пёньянтай хамтран зохион байгуулах саналаа Олон улсын Олимпын хороонд хүргүүлжээ.
ОУОХ Австралийн Брисбэн хотыг сонгоод байгаа ч шийдвэр эцэслэгдээгүй байгаа юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар 2018 оны сүүлээр Пёньян хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Олимпын их наадмыг зохион байгуулах эрхийн төлөө хамтран өрсөлдөхөөр тохиролцсон билээ. Гэвч энэхүү түүхэн уулзалтаас хойш хоёр Солонгосын харилцаа эргээд хөрсөн юм.
Сөүл 2032 оны Олимпын их наадмын эзэн хот одоогоор эцэслэн тодроогүй байгаа гэж мэдэгдээд “Хязгаарыг давж, ирээдүй рүү тэмүүлье” гэсэн уриатай саналаа хүргүүлсэн тухай мэдээлжээ. Олимпын наадмыг хамтран зохион байгуулах нь Олон улсын Олимпын хорооны спортоор дамжуулан дэлхийд энх тайвныг дэмжих гэсэн алсын хараатай дүйцэж байна гэж саналдаа онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )