Уганда улсыг төлөөлөн Парис-2024 олимпын наадмын марафон гүйлтийн тэмцээнд оролцож байсан Ребекка Чептегей-г найз залуу нь шатаахыг завджээ. Тэрбээр 75 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.
Аймшигт хэрэг 33 настай тамирчны Кени дэх гэрт гарчээ. Найз залуу Диксон Ндиема гэгч нь маргааны үеэр түүн дээр савтай бензин асгаж, шатаасан байна. Залуу өөрөө 30 хувийн түлэгдэл мөн авчээ. Тамирчин бүсгүй бэлтгэл хийдэг баазтайгаа ойр Кенийн Транс Нзойед газар авч, байшин барьсан байна. Тэрбээр бэлтгэлийн үеэр тэнд амьдардаг гэнэ. Тойргийн цагдаагийн албаныхны ярьснаар, хосууд тэрхүү үл хөдлөх хөрөнгөнөөс болж байнга маргалддаг байсан гэнэ.
Парисын олимпод Ребекка Чептегей 42 км марафон гүйлтэд хоёр цаг 32 минутын хугацаанд туулж, 44-р байр эзэлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )