Украины Киев хот дахь урлагийн "Өндөг" байгууллагын гишүүд эх орны дайны бэлгэдэл болсон мөнхийн гал дээр өндөг шарж иджээ. Тэд үүгээрээ өөрийн байгууллагын гишүүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тус байгууллагын гишүүн Анна Синькова найз нарын хамтаар өнгөрсөн арванхоёрдугаар сард мөнхийн гал дээр өндөг шарж, байгалийн хийг хий хоосон зүйлд зарцуулж буйг шүүмжилж буйгаа илэрхийлсэн юм. Гэтэл цагдаагийн газар уг эмэгтэйг баривчилж, өнөөг хүртэл суллаагүй аж.
Цагдаагийн газар ийм үзэгдэл гаргасан этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Хоригдсон эмэгтэйн эх Татьяна Синькова "Миний охиныг мөнхийн гал дээр өндөг шарсных нь төлөө хагас жил шоронд хорьж байна. Энэ нь ямар ч утга учиргүй зүйл юм. Эрх баригчид ахмад дайчдаа олигтой харж үзэхгүй байж мөнхийн гал гэж хэрэггүй зүйлийг асааж, байгалийн хийг үрэн таран хийсээр байна" гэв.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )