Сарьсан багваахайны сонсох чадварыг анагаах ухаантай хослуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

Эрдэмтэд сарьсан багваахайны гайхалтай сонсох чадварыг анагаах ухаантай хослуулахаар ажиллаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, сарьсан багваахайны арьсны завсар бичил төхөөрөмж суулгаж, улмаар тэнд ирсэн мэдээллийг хянаж үзээд чих хоолойны өвчний эсрэг ашиглах аж. Учир нь сарьсан багваахай маш өндөр давтамжаар буюу 20 гегагерцийг тодорхой орчинд сонсдог юм байна. Иймээс эрдэмтэд дүлийрэл болон чих, хамрын хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн үзжээ. БНХАУ-ын Шандоны их сургуулийн эрдэмтэд 100 сарьсан багваахайд ЗБ компьютерийн тусламжтай дууны өнгө ялгах судалгаа явуулжээ. Тэдний 59 нь өөр араншин гаргаж байгааг тогтоосон байна. Үүнийг эрдэмтэд "Өөр үйлдэл үзүүлж буй сарьсан багваахай бүр өвчтэй гэсэн үг. Бид сарьсан багваахайны сонсох мэдрэмжийг генетикийн аргаар боловсруулж чадвал чихний өвчинг оношлож, эмчлэхэд асуудалгүй болно" гэжээ.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top