Хятадад нүүрлээд байгаа үер усны гамшиг тус улсын нийслэл Бээжинг дайрлаа. Үүний улмаас Бээжингийн бүх нислэгийг цуцалсан байна. Мөн метроны буудлууд оргил цагын үеэр хаагджээ. Хэдэн цагаар үргэлжилж буй аадар борооны улмаас авто зам дээр мөн ус тогтсон бөгөөд машинаар болон унадаг дугуйгаар явахад бэрх болоод байгааг Синхуа агентлагаас мэдээллээ. Дашрамд дурьдахад энэ жилийн үер усны гамшиг сүүлийн 10 жилд байгаагүй өндөр төвшинд хүрсэн юм. Энэ удаагийн гамшгийн хохирол нь бусадтай нь харьцуулахад дөрөв дахин их байна.
А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )