"The Daily Mail" сонин дэлхийн улс орнуудын эрдэмтдийн хийсэн сонирхолтой нээлтийн талаар мэдээлэхдээ нохой тэжээдэг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал нь нохойгүй эмэгтэйчүүдээс их болохыг тогтоосон нэгэн судалгааг мэдээлэв. Энэ судалгааг Мюнхений их сургуулийн судлаачид хийсэн байна. Хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдийн олонх нь гэртээ нохойтой байсныг эрдэмтэд онцолжээ.
Өвчтөнүүдийн 80 орчим хувь нь оношоо илрэхээсээ өмнө нохойтой их ойр байдаг байжээ. Норвегид хийсэн судалгаагаар нохой тэжээдэг эмэгтэйчүүдийн 53 хувь нь хөхний хорт хавдар болон хөхний ямар нэгэн өвчтэй болсон байна. Шалтгааныг нь эрэхэд өвчтэй хүн болон нохойны цуснаас ижил вирус илрүүлжээ. Энэ вирус нь хулганыг ч хавдартай болгож чадах гэнэ.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )