37 жил усанд ороогүй эр

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

Зарим хүмүүс ариун цэврийг сахихгүй байх нь бурханлаг болохын шинж гэж үздэг байна.  Гуру Кайлаш Синх хамгийн сүүлд 37 жилийн өмнө усанд орсон бөгөөд өөрийнхөө шүтдэг “мухар сүсэгт” зориулан ийнхүү хирэндээ баригдаж  байгаа юм.  Тэрээр усанд орохгүй байгаа шалтгаанаа энэ бол миний биш бурхан багшийн сонголт гэжээ.
65 настай Энэтхэгийн иргэн  Кайлаш 1974 гэрлэснээсээ хойш огт усанд ороогүй бөгөөд өнгөрсөн хугацаанд сахлаа огт хусаагүй гэнэ. Гэр бүлийнхэн нь түүнийг усанд оруулах гэж боломжтой бүхий л аргыг хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй байна.  Синх  зөвхөн хүү төрсөн тохиолдолд усанд орно гэж ярьдаг бөгөөд  сүүлийн үед хүү ихээр хүсэх болсон байна. 
Тэрээр саяхнаас усанд орох бодолтой болжээ. Учир нь тэрээр долоон охинтой бөгөөд хүүтэй болохыг хүсэж байгаа гэнэ.  Улмаар шүтдэг шашныхаа  тэргүүнд хандахад түүнийг усанд ороод, сахлаа хус гэж захисан байна.
Одоо тэрээр  орой болгон өөрийгөө ариутгаж байгаа бөгөөд ингэхдээ зөвхөн утаагаар ариулж байгаа гэнэ. 

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top