Майкл Жексоны хүүхдүүд эцгийгээ нас барснаас хойш илүү чөлөөтэй амьдрах болжээ. Попын хаан Майкл Жексон гурван хүүхэдтэй. 14 настай Принц Майкл, 12 настай Парис, есөн настай Бланшет нар аавыгаа эцсийн удаа харснаас хойш огт нулимс унагаагүй тухай Майклын эгч Ла Тойя Жексон ярьжээ. "Би Майклын бие муудсан тухай дуулаад эмнэлэг рүү яаран очсон. Би хүүхдүүдийн уйлж буйг хараад зүрх шимширсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа аавтайгаа салах ёс хийх эрхийг тэдэнд өгсөн. Түүнээс хойш Майклын хүүхдүүдийг нүдэндээ нулимстай байхыг би хараагүй. Тэд миний бодлоор жаргалтай байгаа” гэж ЛаТойя Жексон ярьсан байна. Эцэг нь өөд болсноос хойш Майкл Жексоны хүүхдүүд өмнө нь гадагш гарч болдоггүй байсан хорио нь тавигдсан ажээ.
Эх сурвалж: Өөр мэдээ
Сэтгэгдэл ( 0 )