Америкийн эрдэмтэд хөхний хорт хавдрын эсрэг вакцин хийсэн тухай "Тhе Тimes" сонин өнгөрсөн оны долдугаар сард мэдээлж байсан билээ. Эрдэмтэд тэр үед урьдчилан сэргийлэх тарилгаа хулганад туршсан бөгөөд ойрын хугацаанд хүнд туршихаар ажиллаж байгаа гэнэ. Иель, Кливлэндийн их сургуулийн Лернерийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд хөхний хорт хавдрын эсүүд а-лак-тальбумин хэмээх уургийг их хэмжээгээр ялгаруулдаг болохыг тогтоож тэрхүү уураг нь эхийн сүүгээр дамждаг болохыг баталжээ. Судалгааны багийн тэргүүн Винсент Тоухигийн хэлснээр тэд энэхүү уургийн эсрэг үйлчлэх вакцин хийсэн бөгөөд хөхний хорт хавдраас 100 хувь сэргийлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )