Трампын лааны тосон баримал эрэлт ихтэй байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 09

Парисын Гревин лааны тосон баримлын музей АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын дэмжигчдээс түүний баримлыг худалдан авах тухай олон хүсэлт аваад байна гэж “Le Parisien” хэвлэлд мэдээлжээ.

Трампын баримлыг үндсэн үзмэрээс буулгаснаас хойш Трампын дэмжигчид түүний баримлыг худалдан авах хүсэлт тавьж, гэр рүү нь хүртэл утсаар ярих болсон талаар музейн захирал Иво Дельоммо тус сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Трампын баримлыг эхлээд музейн хонгил руу аваачиж, хожим нь хотын гадна байрлах музейн агуулах руу шилжүүлсэн байна. Агуулахыг байршлыг чандлан нууцалдаг гэнэ. Агуулахад музейн үндсэн үзмэрээс буулгасан нэг мянга гаруй эр алдартай хүмүүсийн лааны тосон баримал хадгалагддаг байна.

Иво Дельоммогийн хэлснээр, Доналд Трампын баримлын төлөө тус музей нэлээн өндөр үнээр олджээ. Ялангуяа түүний нүүрний хэсэг, хиймэл шүд, шилэн нүд маш өндөр өртгөөр бүтжээ. Хамгийн өндөр өртөгтэй нь Трампын хамар гэнэ. Ихэнх хүмүүс Трампын барималтай хамт зураг даруулахдаа яагаад ч юм хамар руу нь хуруугаа хийх дуртай байсан гэнэ. Тиймээс музейд Трампын хамрын хэд хэдэн удаа засварлах шаардлага гарсан байна.

Өдгөө тус музей АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байдены баримал дээр ажиллаж байна. Тус музей синтетик орлогч ашигладаггүй тул Байдены үсний өнгөтэй ижил буурал үс хайхад хүндрэлтэй байсан гэнэ.

1882 онд үүсгэн байгуулагдсан Гревин музейг жилд 700 мянган хүн үзэж сонирхдог байна.
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top