Өөрийнхөө оршуулган дээр сэргэсэн эмэгтэй шоконд орж нас баржээ. ОХУ-ын Казаньд энэ хэрэг гарсан бөгөөд 49 настай Фагилюу Мухаметзянаов хэмээх эмэгтэйг эмч нар нас барсан гэж буруу оношилсон байна. Фагилюуг оршуулж байхад тэрээр сэргэсэн бөгөөд өөрийг нь оршуулж байгааг мэдээд шоконд оржээ. Түүнийг эмнэлэгт хүргэхэд жинхэнээсээ амьсгал хураасан болохыг нь тогтоосон байна. Энэ удаад талийгаач зүрхний шигдээс болжээ.
“Эхнэрийн минь нүд хөдлөөд байсан. Бид нар сандралдаад эмнэлэгт хүргэх хүртэл 12 минут амьсгаатай байсан” гэж түүний нөхөр Фагили Мухаметзянаов хэлжээ. Тэрээр эхнэрийг нь амьсгал хураагаагүй байхад нас барсан гэж буруу дүгнэлт хийсэн эмч нартай заргалдахаар төлөвлөөд байгаа юм.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )