Мичиган хэмээх долоон настай хүү шатахуун түгээх станцад зогсож байсан хойд аавынхаа машинд байхдаа жолооных нь ард суунгуутаа зугтаажээ. Жаал хүү аавынхаа машинтай 20 орчим милль зугтсан бөгөөд цагдаа нар түүнийг зогсоосон байна.
Хүү ээж, хойд аавынхаа хамт Детройдоос 100 миллийн зайд амьдардаг юм байна. Цагдаагийн газарт саатуулагдсан үедээ хүү төрсөн аавтайгаа уулзахыг хүсэж байгаагаа хэлээд уйлж байсан гэж цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн юм.
Хүүгийн ээж шөнийн ээлжинд ажилладаг байсан болохоор уг хэрэг гарах үед унтаж байсан гэнэ. Хэрэг нэгэнт мандсан болохоор хүүгийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг олон улсын хүүхдийн байгууллага болон хүний эрхийг хамгаалах газруудаас шалгаж байгаа юм байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )