Өмнөд Африкийн иргэн, уран бүтээлч Дижи Леон Бота 26 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр төрөлхийн генийн өөрчлөлттэй буюу прогериа хэмээх өвчтэй байсан юм. Ийм өвчтэй хүнд хөгширөлт хурдан явагддаг бөгөөд арав хүрэхтэй үгүйтэй насалдаг байна. Мөн прогериатай хүмүүсийн хувьд үхэл байнга хажууд нь явдаг ба Леон Ботагийн хувьд хамгийн өндөр насалсан гэж эмч нар хэлж байлаа.
Тэрээр төрж өссөн Кээп Товнд энэ сарын тавны өдөр буюу 26 насны төрсөн өдрөө тэмдэглэснийхээ маргааш нь нас баржээ. Содон, шинэлэг уран бүтээлээрээ танигдсан Леон Бота 2007 анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.
Дөрвөн настайдаа прогериагаар өвдсөн Бота 2005 онд зүрхний шигдээс болж байсан нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд нөлөөлсөн байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )