Хоёр толгой, зургаан хөлтэй энэ гүрвэлийн эзнийг Тодд Рэй гэдэг. Тэрээр гүрвэлийн толгой тус бүрт нэр өгсөн бөгөөд нэгэнд нь Панчо нөгөөд нь Лефти хэмээх нэр хайрлажээ. Тодд дэлхийд ховор амьтан тэжээдэг цөөн хүний нэг гэдгээрээ бахархдаг.
Хэвийн бус энэ гүрвэлийг анх урт наслахгүй гэж эзэн нь бодож байсан гэдэг. Харин гүрвэл нь нас барах бус харин ч өсөж томорсоор саяхан нэг насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Тоддод дэлхийн хамгийн том бөгөөд содон амьтны цуглуулга байдаг юм. Тэрээр 10 жилийн өмнөөс хоёр толгойтой амьтан тэжээх сонирхолтой болсон бөгөөд одоогоор түүний цуглуулагад 22 амьтан /нийлээд 44 толгой. орч/ байдаг. Тэрээр энэ талаараа: Анх хоёр толгойтой нэг биетэй амьтан гэж сонсоход эвгүй санагддаг байсан. Харахад харин эгдүүтэй хөөрхөн санагдаад тэжээх болсон. Миний амьтад их ухаантай гэж ярьж байсан нь weirdnews.aol.com-д тавигдсан байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )