Хүн чоно хочит Ларри Гомезийн нүүрний үсний учрыг судлаачид олж тогтоожээ. Түүний нүүр болон биений зарим хэсэгт үсний уг байдаг нь тогтоогдсон бөгөөд тэдгээр үсний угаас тогтмол үс ургадаг байна. Дэлхий дээр түүнтэй ижил нүүрэндээ үстэй 100 гаран хүн байдаг гэнэ. Ларри энэ мэдээг дуулаад маш ихээр баярласан ажээ. “Нүүрэээрээ дүүрэн үстэй нь би ганцаараа биш юм байна гэдгийг мэдээд үнэхээр их баярлаж байна. Одооноос надад ирээдүй харагдаж байна. Миний нүүрний үсийг унагах боломжтой гэж судлаачид үзэж байгаа. Энэ нь миний ирээдүйг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг тэрээр яриандаа онцлож байлаа.
Нүүрэнд илүү үс ургаж байгаа нь гень тэр тусмаа Х хромсомтой салшгүй холбоотой болохыг судлаачид мөн тогтоосон байна. Зөвхөн энэ судалгааны дүгнэлтийг гаргахын тулд судлаачид 10 жил ажилласан бөгөөд туршилтыг цөөнгүй хүнд хийж баталсан ажээ.
Лорри Гомез хэдийгээр нүүрнийхээ үснээс ичдэг байсан ч энэ нь түүнд алдар хүнд авч ирсэн юм. Тэрээр нүүрэндээ хамгийн их үстэй дэлхийн хүнээр шалгарч Гиннесийн номонд бичигдэж байжээ. Тэрээр судлаачид нүүрний үсийг нь унагах арга олоод хагалгаа хийнэ гэвэл дуртайяа хагалгаанд орох гэнэ. Учир нь Ларри дэлхийн гайхамшиг гэсэн нэр алдараа алдахаас айхгүй байгаа юм.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )