Хэрвээ та үхэлтэй тогломоор байвал... Экстрем-турын ТОП-10 маршрут

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 26

Та амь насаараа дэнчин тавих гэж дурлаад байна уу? Тэгээд жаахан адал явдал, аялал... бас vхэж ч болох газрыг зорих уу?

10. Зvvн Тимор

27 жил vргэлжилсэн Индонезийн дотоод зэвсэгт мөргөлдөөн зогссоны дараа энэ чиглэл нээгдсэн.

БАЙДАЛ: Энэ бол тайлагдашгvй Дорнын нууц. Та тэндээс чимодан дvvрэн гэрэл зураг, бичлэгтэй ирэх болно. Инээд хөөр, асгарсан цус гээд… Энэ улс Азийн Зvvн өмнөд хэсэгт оршино. Дэлхийн хамгийн бага орлоготой хvн ард энд амьдардаг. Гэхдээ тэндхийн бараа vйлчилгээний vнэ харьцангуй хямд. Наад зах нь хэдхэн зоосоор зарц ч худалдан авч болно. Иргэдийн дундаж наслалт 66.

09. КОЛУМБИ

Жинхэнэ кокаин-тур гэхэд болно. Сvvлийн vед барьцаалагчид энд ирэгсэдтэй хамт vдийн зоог барих дуртай болоод байгаа.

БАЙДАЛ: хэрвээ энэхvv диваажингийн нууцыг тайлах хvсэлтэй адал явдалт дурлагсад байгаа бол хар тамхины төлөөх дайн, партизаны отряд, дээрэмчдийн бvлэглэл, Засгийн газрын дайчид зэргийн тулааныг хэрхэн өрнөдгийг энд л харна даа. Улс орных нь газар нутгийн тал хувь нь хар тамхичдын хяналтанд байгаа гэхэд болно. Аялагч болгон vvргэвчиндээ АК-47 авч явах хэрэг гарна. Хvссэн хvсээгvй тэд өөрсдөө танд бэлэглэнэ дээ. Дундаж наслалт 71. Гипатит, маляри, халуун хижиг зэрэг өвчин элбэг.  Угтаа бол Амазонк мөрнөөр аялах тун зугаатай л даа. Матар, аварга могой, мөн дээрэмчид тэнд бий.

08. ПАКИСТАН

Эндхийн амралтын баазад томоохон алан хядагч, амиа золиослогчдын хамт тухтай гээч нь амарч болно.

БАЙДАЛ: Уг нь бол их зочломтгой ард тvмэн. Гэтэл дэлхийн алан хядах томоохон байгууллагууд Пакистаныг өөрийн гэрээ гээд зарлачихаад байдаг. Зочломтгой болохоор нь тэр юм болов уу даа. Бvр Аль-Каида болон Талибаны гишvvд эндхийн газар нутагт ихэд “дасчээ”. Тэд явах огт дургvй. Мөн Шри Ланкийн “Тамил иламыг чөлөөлөх бар”-нууд тэдэнтэй нийлээд “амарч” байна. Зартай нөхдvvд бvгд тэнд байгаа. Танилцахыг хvссэн гадаадынхныг дуун дээр угтан авна даа, харин чиг. Гэтэл америкчууд л тэднийг, нөгөө зартай толгойлогч Ладеныг огт олдоггvй ээ. Алан хядагч болохыг хvсэгчид карьераа эндээс эхлэхэд зvгээр. Иргэдийн дундаж наслалт нь 63. Хэсэгчилсэн газар хөдлөлт. Усны хомсдолт, бактериологийн халдвар, А болон Е гепатит, маляри, ядуурал таныг уриалгахан “угтана”. Амиа золиослогчийн жолоодсон аялалын автобус таныг хаана ч хvргэж өгнө. Бvр диваажинд ч гэсэн… Хэрвээ та зөв газраа, зөв цагтаа байвал хамаг бvхэнтэйгээ агаарт замхрахгvй байж болно. Алан хядагчид Исламабадыг тэр чигт нь дэлбэлсэн ч чадна. Vргэлж маш халуун байдаг.                 

07. ГАЗЫН ЗУРВАС

Тэд хэзээ ч хийгээр дутагдаж байгаагvй.

БАЙДАЛ: Израиль болон Египт, Газар дундын тэнгисийн дунд байх нэг жижигхэн газрийг Газын зурвас гэдэг. Уг нь бол хэн бvхний очиж vзвэл зохих газрын л нэг. Эхлээд тэндхийг Британичууд мэдэлдээ байлгаж байсан. Дараа нь Израиль, одоо Палестинчууд эзэн суугаад байгаа. Израиль цэргээ аль 2005 онд бvрэн гаргах байсан. Гэтэл тэндхийн цэргvvд Газын халуухан элс, амтат загас, амралтын газруудад “дасчихаад” гарах дургvй нэг хэсэгтэй л юм болсон. Иргэдийн бараг 99% нь пластинчууд бол египт, израилийн цагаачид байна. Цагаачдын лагерьт нь нөгөөх амиа золиослогчдийн их сургууль байдаг гэхэд болно. Дvрвэн ирэгсэд эсвэл ядуус л аргаа ядахдаа ийм замыг сонгодог. Улс төрийн “Хамас” хэмээх нам Газын зурваст Пластины засгийн газрыг удирдаж байна. Дундаж наслалт 71. Ундны усны хомсдол, дундад зууны vеийн хуучинсаг хатуу дэг жаяг, усны бохирдол, төрөл бvрийн хөлдвөрт өвчин, өлсгөлөн энэ бvс нутгийг “чимдэг”.            

06. ГАИТИ

Эхэндээ тэнд vлдэх сэтгэгдэл төрж магадгvй л юм. Гэхдээ тун удахгvй зугатаах хэрэг гарах байх болов уу.

БАЙДАЛ: Энэхvv Карибын арал дээр албан ёсны цагдаа гэж байхгvй гэхэд болно. Нутгийн оршин суугчид болон туристууд энд дуртай хийж болно, гэхдээ хоёулаа толгойдоо буудуулчихгvй бол шvv дээ. 1994 онд америкчууд энэхvv хар-арлаас бөгсөө аван vтэр тvргэн зугатааж байсан. Улсын болон хотын засаглалыг гэмт хэргийн бvлэглэлvvд эрх мэдэлдээ авсан. Хvчирхийлэл ихтэй. Дундаж наслалт 53. Хар шуурга, торнадо, ДОХ, холер, ядуурал хэнийг ч өршөөхгvй. Хэн засгийн эсрэг байна тvvнийг хаанаа хэзээ цаазлахыг чөлөөтэй vзэж болно. 2005 онд засгийн газрын дайчид болон гэмт хэргийн хоёр бvлэглэлийн гишvvд улс төрийн эсрэг тэрсэлсэн гэх их сургууль болон оюутнууд руу дайрч бvх зvйлийг эвдэн сvйтгэж, оюутнуудыг зэрлэгээр зодон, деканыг нь зэрэмдэг болгож орхижээ. Захын гэмт бvлэглэлийн гишvvн буудлын чинь дэргэд буу барин зогсоно. Бvр танд яаж бууддагийг зааж өгөх нь ч энvvхэнд.             

05. КОТ-Д”ИВУАР

Энэ чиглэлд явуулах бvх сурталчилгаа гоё байдаг. Гэтэл…

БАЙДАЛ: Зааны ясан эрэг нь Хойд Африкийн хамгийн хаагдмал хэсэг. Адал явдалд дурлагсад бvх иргэдийг устгах гэсэн зорилготой иргэний дайныг энд л vзнэ. Энд төрсөн хvн хамгийн азгvйд тооцогддог. Хvvхэд маш эрсдэлтэй орчинд төрдөг. Нялхдаа л амиа алдана. 1954 онд тусгаар тогтнолоо зарласан Кот-д”Ивуарын анхны ерөнхийлөгч хэдэн арван жил төрийг барьсан. Гэтэл тvvнийг нас барсны дараа ард иргэд хэрхэн амьдрахаа мэдэхээ больжээ. Христиан болон мусульман шашины дайн өнөөг хvртэл намжаагvй байгаа. Улсынхаа хvн амын бараг дөрөвний нэгийг устгасан. Дундаж наслалт 48. Маляри, шар өвчин, халуун хумхаа, бактериологийн халдвар, А гепатитаар “баялаг” улс. Хоол унд маш vнэтэй. НVБ-ын цэргvvдээс тамхиар хоол худалдан авч болно.       

04. СОМАЛИ

Нийслэл Могадишог нь африкийн Парис гэдэг.

БАЙДАЛ: 1977 оноос энэ улс африкийн төв хэсэг дэхь зугаа цэнгэлийн орон хэмээн өргөмжлөгдсөн. Газар нутгаа салгаж хувахын төлөөх харгис дайн энд дэгдсэн. Сомалид дураараа тэнэн гэсэн ойлголт байхгvй. Шууд vхдэлийн тоог нэмнэ. Хэрвээ vнэхээр аялахыг хvсээд байвал хуяглаж, зэвсэглэсэн машин хөлсөлсөн нь дээр. өнгөрсөн оны зургаан сараас исламын дайчид нийслэлд хяналтаа тогтоогоод байгаа билээ. Дундаж наслалт 48. Гепатит, маляри, шар өвчин, ДОХ, өлсглөн, бvх төрлийн халдварт менингит энд дээд цэгтээ хvртэл “хөгжсөн”. Нимйслэлдээ цорын ганц нисэх онгоцны буудалтай. Хягласан “Хаммер” жип гудамжаар эргvvл хийнэ.  Бакари хотын төв талбайгаас гадаадынхныг ихээр хулгайлдаг. Мөн тэнд зэр кэвсэг, гар ажиллагаатай пуужин хvртэл худалдаалдаг.  Та “Хар харцагын уналт” гэдэг киног vзсэн байх. Яг тvvн дээр гардаг сценийг тэнд л харна даа.

03. АФГАНИСТАН

Усамагийн эх оронд тавтай морило. Шатаж байгаа Кабульд тухтай амраарай.

БААЙДАЛ: Хэдэн орон энэ улстай дайтлаа. Америк, Орос гээд. Гэвч тэд ялаагvй ээ. vнэхээр ч тэд “афганистан” гэдэг бялууг хувааж идэхийг санаархаж байсан юм. Дундаж наслалт 43. Кабулын хойд хэсэгт зэвсэгт дээрэмчид жуулчдыг “зугаацуулахад” бэлэн байдаг. Бараг өдөр алгасахгvй буудлага, бөмбөг дэлбэрэлт, пуужин харвах нь яг л баярын салют буудах мэт.   

02. СУДАН

“Калашников” автоматын сумнаас бултан энэхvv африкийн диваажингийн нууцыг нээх нь зугаатай ажил.

БАЙДАЛ: 1954 оноос хойш Суданчууд чухам хэнээр улсаа удирдуулахаа мэдэхээ байчихаад байгаа. Зvvн болон өмнөд хэсэгт хуваагдаад 20 орчим жил дайтаад дуусаагvй л байна. Дундаж наслалт нь 58. Гепатит, маляри, шар өвчин, менингит, холер жуулчдыг “баярлуулна”. Нийслэл Хартумаас онгоцоор аялана гэдэг санасны ч хэрэггvй. Онгоц цагаасаа мөнө пуужингийн тусламжтай газардчихаж магадгvй.      

01. ИРАК

АНУ-ын 52 дахь мужид тавтай морилоорой.

БАЙДАЛ: Ирак өмнө нь өнөөгийнх шиг ингэж моодонд орж байсангvй. Одоо энд дэлхийн бараг бvх орныхон хуран цуглаад байгаа билээ. Тэд Багдадад “vдэшлэгт” оролцохоор ирсэн. Шөнө болгон пуужингаар салют буудуулаад… Vдэшлэшгийн vеэр мусульманууд нь уураа хvрэхээр нэгнийгээ дорн цааш харуулчихна. Нутагтаа хайртай болохоор гаднаас ирсэн “зочдыг” ад vзнэ ээ. Нөгөөдvvл нь ч эндээс явах дургvй. Диваажин гээд ойлгочихсон аятай. Улам олуулаа болоод шаваад л байгаа. Дундаж наслалт 69. Гепатит, усны гачаал, шар өвчин элбэг. Багдадаас өдөржин дvрвэгсдийн цуваа хөдөлдөг. ТВ-ийн ганцхан суваг болох “Аль Жазира” нь дэлхийг тантай холбоно. Гэхдээ текст нь араб хэл дээр. Хамгийн “хөгжилтэй” зvйл нь жихадын дайчид биедээ бөмбөг бvслэн америкийн цэргийн хуаран руу дайрах. Тэр vед нь та фотоаппараттай байвал сайн шvv.  Мартагдашгvй дурсамж vлдэнэ.  

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top