Нэрт жүжигчин, “дэслэгч Коломбо” Питер Фальк 84 настайдаа таалал төгссөн. Түүнийг Беверли-Хиллз дэхь өөрийн гэртээ нас барсан байдалтай олжээ. Жүжигчин эрхэм бүүлийн жилүүдэд Альцгеймерийн өвчнөөр шаналж байсан билээ. Фальк «Оскар»-т хоёр удаа, «Эмми»-д таван удаа, «Алтан бөмбөрцөг»-т нэг удаа нэр дэвшиж байлаа. Анхны дүрээ Бернард Шоугийн “Гэгээн Иоанна” хэмээх жүжигт бүтээж байжээ. Бродвейн томоохон шоу тоглолтуудад тоглодог болжээ. Харин 1957 оноос ТВ-ийн бүтээлд тоглодог болсон бол 1960-аад оны эхээр кино урлагтай амьдралаа холбожээ. Харин алдарт “Мөрдөгч Коломбо” цувралд 1968-2003 оны хороонд тоглож байв. Тэрээр дэлгэцэн дээрх алдар цуваа бүтэн 25 жил өмссөн гэдэг. Түүнийгээ тэр өөрөө худалдан аваад анх зурганд орохоор ирж байсан гэнэ. Питер Фальк хоёр удаа гэрлэж байв. Анхных нь Их сургуулийн найз охин, төгөлдөр хуурч Алисия Майо. Харин хоёрдахь эхнэр нь жүжигчин Шере Дэниз юм.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )