Тасалгааны цэцгийг байгаль орчинд хортой хуванцар саванд суулгах нь гэмт хэрэг хэмээн АНУ-ын дизайнер Бретт Дункан үзэж байна. “Seeding” төслийн дагуу цэцгийн үрийг байгальд уусан, ямар ч үлдэгдэлгүй шингэдэг материалаар хийсэн жижигхэн саванд суулгах юм байна. Ургамал ургахын хэрээр түүнийг арай том саванд /мөн л уусдаг/ суулгах юм. Харин дараа нь хүсвэл хөрсөнд суулгаарай. Бретт “Модны насыг цагиргаар нь тодорхойлдог шиг тасалгааны ургамлыг мөн ялгаагүй. Тэгээд ч энэ сав их гоё харагддаг” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )