Электросталь хотын “Спар” супермаркет халдлагад өртжээ. “Life news”-ийн мэдээлснээр энэ сарын 23-ны өглөөний 8 цагийн үед гартаа таарснаараа зэвсэглэсэн залуус дэлгүүрт орж ирээд шилэн лангуу, тавиур зэргээс барааг нь авч шидлэн, хага цохиж сүйтгэсэн гэнэ. Хамгаалагчид нь тэдний эсрэг яаж ч чадсангүй. Учир нь тэд олуулаа, хориод тооны залуу байжээ. Гэсэн ч дэлгүүрийн хамгаалалтын ажилтнууд тус хотын цагдаагийн тасгийг дуудсан байна. Тэрхүү танхайчуудаас дөрвийг нь баривчилсан аж. Тэдний нэг нь Монгол Улсын иргэн, хоёр нь Москва хотын унаган иргэн байсан бол нэг нь Павловск дүүргийнх байжээ. Танхайчуудыг баривчлах явцад нэг цагдаа хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )