10 мянган жил зогсохгүй явах цаганд 42 сая долларыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Amazon.com-ыг үндэслэгч, мөн “Blue Origin” хэмээх сансрын нууцлаг компанийн эзэн Жефф Безос цаг хугацааны тухай хүн төрөлхтний төсөөллийг өөрчлөхөөр шийджээ. Тэрбээр 10 мянган жил зогсохгүй явах цаганд 42 сая долларыг зарцуулах аж. “Jet propulsion laboratories”-ийн компьютерчид хэдэн сарын турш тооцоолсны эцэст ирэх 10 мянган жилийн нарны байрлалыг тодорхойлжээ. Тэрхүү цагийг байрлуулах газар доорх ажил энэ жилээс Техасын элсэн цөлд эхэлсэн байна. Инженерийн сод ухааны биелэл хэдэн жилийн дараа бэлэн болох бөгөөд хэрэв та энэ цагийг өөрийн нүдээр үзэхийг хүсвэл “10000уеаrclоск.net” сайтад бүртгүүлээрэй. Үзэгчид өөрсдөө энэ механик цагийг түлхэх бөгөөд тэр үед 3,65 сая ая дууны аль нэг нь эгшиглэх юм. 18 тэрбумын хөрөнгөтэй Безос “Ирэх 10 мянган жилийн дотор АНУ сөнөнө. Бүхэл бүтэн соёл иргэншлүүд үүсч, бас устах юм. Цагийг зогсох үед дэлхий ямар байхыг би ч, өөр хэн ч төсөөлж чадахгүй” гэжээ. Энэ цагийн нүүрэн дээр сар, өдөр, зуун, цаг харагдахаас гадна гараг одод, сарны байрлалыг ч дүрслэх аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top