-Баян болж байгаад хоосорсон хvн хамгийн яншаа хэрvvлч байдаг. Тэгвэл тэдгээрийн тоонд алдарт жvжигчин Жон Траволта яах аргагvй багтдаг. Учир нь Жон 1970-аад оны сvvлээр “Grease”, “Saturday Night Fever” хэмээх хоёр кинонд тоглосныхоо дараа долларт умбаж, эгээтэй л талханд явахдаа нисэх онгоц хөлөглөх нь холгvй байжээ. Мэдээж энэ байдал нь тvvний их зан, биеэ тоох vзэлтэй нийлэн тvvний нэр хvнд хэсэг хугацаанд навс унасан гэдэг. Гэхдээ уруудсан агшин тийм ч удаан vргэлжилсэнгvй. Хэдхэн жилийн дараа гэхэд тэрээр дахин нэр алдрын тавцнаа гарч ирсэн билээ. Тэрээр сайн бvжигчин төдийгvй бас хvvхнvvдийн “ангууч” гэдгээрээ ч Холливуддаа алдартай эр. Мөн Жон бол Холливудын хамгийн их зантай, хvний дургvй хvрмээр ааштай ажээ. Тэр одоогоос хэдэн жилийн өмнө нэрт найруулагч Роман Поланскитай хамтран ажиллахаас татгалзснаараа олныг шуугиулсан юм. Урьд өмнө нь хэн ч хэзээч тэрхvv найруулагчийн урилгаас татгалзаж байсан тvvхгvй. Алан ёсны мэдээнээс vзвэл Жон тvvнтэй vзэл бодол зөрөлдсөнөөс болсон гэх боловч vнэн хэрэгтээ бол Траволта 20 сая ам.долларын шагнал, мөн хувийнхаа онгоцонд шаардагдах шатахууны vнийг төлөхийг шаардснаас тэд ийнхvv ам мурийжээ. .
-Vзэсгэлэн гоогоороо алдартай Дэми Мурийг ихэмсэг зан гарган уурлахаараа л муухай харагддаг хэмээн Холливуд шvvмжилдэг. Тvvнтэй ямар нэгэн бvтээл дээр хамтран ажиллах гэрээ хийж байгаа найруулагч нар Дэми ард дээд зэрэглэлийн vсчин, биеийн тамирын дасгалжуулагч, туршлагатай жолооч, массажист гээд өлөн чоно шиг vй тvмэн хvн байдаг гэдгийг сайн мэддэг. За даа, тэдгээр мөнгөний хvvдийнvvдийг эс тооцвол Дэмиг зураг авалтанд оролцож байгаа vед нь туслах найрхуулагч болон зургийн дарга хvйтэн кока-кола, бөөрөнхий хэрчиж тавагласан гадил жимс бариад бэлэн зогсож байх шаардлага гардаг. Ээн бол тvvний зөвхөн ганцхан шаардлага нь…
-Киноны зураг авалтын vеэр Том Крузийн тавьдаг хамгийн гол шаардлага бол хэрэггзvй бол тvvн лvv хэн ч харахгvй байх. Тэр ч бvv хэл техникийн ажилтан, vйлчилгээний хэсгийнхнийг хvртэл хэн хэн нь хашаа хараад байж байхыг шалан дээр сумаар зураад тэмдэглэчихдэг гэнэ. Энэ нь зураг авалтын vеэр хэн нэгэн нь дэмий vйылдлээрээ саад болохгvй гэх сайн талтай ч хvний эрхийг хөндсөн асуудал хэмээн тvvний шvvмжлэх хvн олон. Vнэхээр ч тvvний зааснаар шал руу хараад зогсвол ямар л сайхан байв гэж дээ. Бас нэг шаардлага нь тэрээр хаана ч гэсэн дээд зэргийн технологийн бие засах газрыг байрлуулахыг шаарддаг гэнэ. Энэ шаардлага “Биелэгдэшгvй даалгавар”-ын найруулагчийн багагvй зовоож байжээ.
-Алдарт жvжигчин Жулиа Робертс зураг авалтын vеэр ер бусийн этгээд аашилдгаараа бусдаас онцгой. Тэрээр тоглоом наадамыг хэзээ ч ойлгодоггvй гэдгийг хамт ажилладаг хvмvvс нь сайн мэддэг. “Дайсантайгаа нэг оронд” киноны зvураг авалтын vеэр тэр маш эвгvй аашилсан гэнэ. Нэг хvйтэн өдөр тэрээр усны хувцастай зураг авахуулах шаардлагатай болжээ. Ингээд даарч бээрсэн Жулиа маш инээдэмтэй харагдаж, техинкийн ажилтанууд нь тэсгэжлгvй инээснийг харсан бvсгvй тэнд байсан бvх эрчvvдийг өмдөө тайлж дотуур өмдтэйгээ болохоос нашш зураг авалтыг vргэлжлvvлэхгvй хэмээн шаарджээ. Тэгээд яахав найруулагчийн шаардлагын дагуу эрчvvд ч шийтгvvлэн тэр өдөржингөө дотуур хувцастайгаа ажлаа хийжээ. Гэтэл vvнийг нь мэдсэн тэдгээр эрчvvдийн эхнэр болоод найз хvvхнvvд нь Жулиагийн зурган дээр дотуур өмд зуран гудамжинд явсан хvмvvст тарааж өгч хайртуудынхаа “өшөөг” авсан байна.
-Хар арьстан, нэрт жvжигчин Эдди Мерфи “Алтан хvvхэд” кинонд тоглохдоо кино зураг авч буй газраас холгvйхэн /100 метр/ газарт өөрийнх нь нvvдлийн сууцыг байрлуулахыг шаарджээ. Тvvнээс гадна өглөө болгон тvvнийг цоглог сэргэлэн байлгахын тулд хөгжим чанга хангшинуулсан цагаан урт лимузинээр зураг авалтын талбай руу хvргэж бай гэсэн шаардлага тавив. Мэдээж энэ нь ч бас ёсоор болсон. Ер нь Эдди яг л хvvхэд шиг гялтганасан юм бvхэнд дуртай бас тэгээд их сэтгэлийн хөөрөлтэй нэгэн билээ. Тиймээс ч тэрний дараагийн хvсэлт болон шаардлага нь алтан шар утсаар эмжсэн хөнжлийн даавуу байлаа. Учир нь тэрээр тvvнийг шинэхэн найз бvсгvйдээ гайхуулах гэсэн аж. Инээдмийн жvжигчин болохоор ч тэр байхдаа…
-Нэрт тачаангvй, шаргал vст жvжигчин бvсгvй Шарон Стоуныг хэн ч харсан гоо сайхандаа л их шаардлага тавьдаг байх гэж бодох байх. Тэгшвэл тэрээр зураг авалтын vеэр 16 цаг завсарлахыг хvсдэг ажээ. Энэ хооронд тэрээр өөрийн урьж авчирсан /гэхдээ зардал нь найруулагчаас гарна/ хятад тогоочийн хийсэн цагаан будааны шөлөө уугаад унтаж амардаг гэнэ. Тэрээр цагаан будаанд дуртайдаа ч биш ингэх нь гоо сайхныы хадгалах бас ядаргаа тайлахад их тустай болхыг тэр өөрийнхөө биеэр туршсан хvн. Vнэхээр ч тvvний арьсны өнгө, өгт хөгширдөггvй гадаад төрх зэрэг нь цагаан будаа, сайн нойр хоёртой салшгvй холбоотой юм. Бас тэрээр энэтхэг vндэсмтний хоолонд “нугасгvй” бөгөөд “Төрөлхийн араншин” киноны vеэр найруулагч Нью-Дэлигээс мэргэжлийн тогооч урьж авчрах ажил гарч байлаа.
-Мөн Холливудын хамгийн ихэмсэг оддын нэгд Америкийн ерээд оны секс-сибол гэгдэж байсан Ким Бэссэнжер юм. Тvvний тавьдаг шаарлагаас харвал тэрээр маш мэдрэмтгий эмэгтэй гэдэг нь мэдрэгдэнэ. Ким найруулагчаараа дэлхийн хамгийн vнэтэйд тооцогддог “Evian” хэмээх vнэртэй ус авахуулж vсээ угаана. Мөн тvvнтэй хамт тоглож байгаа жvжигчид болон техник vйлчилгээнийхэн бvгд энэ усыг тvрхсэн байх хэрэгтэй ажээ. Иймдээ ч vнэрч Ким гадны хvн орж ирэхийг тэр дорно мэдэрдэг байна. Энэ нь тvvний багынх нь ааш зан гэлтэй. Учир нь тэрээр ээжтэйгээ ганцаараа өссөн бөгөөд тэд хамтдаа зөвхөн энэхvv vнэртэнг хэрэглэдэг байжээ. Нөгөөтэйгvvр Ким гайхалтай ажигч нэгэн. Тэрээр хvний vсийг ажиглах дуртай бөгөөд тvvгээр нь тэр хvн урьд шөнө хэр зэрэг амарсан, ууртай эсвэл сэтгэл хангалуун байгаа зэрэгийг нь тодорхойлж чадна шvv.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )