Балба улсад сүүлийн 18 жилд нийт 12 мянган охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Тэдэнд туслахаар Холливудын алдарт жүжигчин, сайхан бүсгүйчүүдийн нэг Деми Мур "СNN" группын төслийн элчээр сонгогдон ажиллаад байгаа билээ. "Эрх чөлөө" төслийн хүрээнд тэр өчигдөр Балбад хүрэлцэн очсон байна. Жүжигчин бүсгүй CNN-ийн 2010 оны баатар Анурадха Койрала болон Койралагийн сайн дурын байгууллагын гишүүдтэй хамтдаа Балбын бүсгүйчүүдийг бэлгийн дарамт, хүчирхийллээс сэргийлэхэд туслах юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaа.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )