ОХУ нефтийн хяналтаа сайжруулж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

 ОХУ жил олборлосон нефтийнхээ 10 хувийг буюу ойролцоогоор 50 сая тонн нефтийг алддаг гэж "РБК daily" сонин албаны эх сурвалжаас авсан мэдээлллийн дагуу нийтэлжээ. Түлш эрчим хүчний зохицуулах төв газраас гаргасан тайлангаар бол олборлосон нефть, олсон ашиг хоёр баланслах нь байтугай ойрхон гарсан удаа ч байхгүй байжээ. Нефтийн олборлолт, зарцуулалтыг анх удаа л +/- үзүүлэлтээр шалгаж байгаа нь энэ юм байна. ОХУ-д сүүлийн таван жилд нефть боловсруулах 196 үйлдвэр ашиглалтад орсны 80 нь л албан ёсных байсан гэдгийг "Газпромнефть"-ийн гаргасан судалгаа харуулж байна. Эдгээр жижиг үйлдвэрүүд нефтийг худалдаж аваад, дараа нь хилийн чанад руу гаргаж ашиг олдог ажээ. Тус улсын олборлосон нефтийн хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд нэмэгдэж хасагдалгүй яг л 500 сая гаруй тонн байсан нь эрх баригчдын гайхлыг төрүүлж байжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top