Америкийн түүхэн дэх хамгийн зартай дээрэмчид: Бонни энд Клайд

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

 “Бонни, Клайд хоёр” гэдэг vг тухайн vедээ гэмт хэргийн амьд домог болж гэмт vйлдлээрээ олон тооны “хос шавь” нарыг төрvvлсэн гэж vздэг. Тэд ХМТ-ныхонд алуулсан юм. 

 

Бонни Элизабет Паркер

1910.10.01-нд Техасын Ровена хотод төрсөн. Тvvнийг гурван настай байхад чулуучин эцэг нь нас барсан бөгөөд удалгvй ээж нь өнчин хоцорсон  гурван хvvхдийн хамт Далласын нэгэн жижиг хотод шилжин иржээ. Хэдийгээр Бонни хvнд хэцvv ядмаг амьдралд өссөн ч дунд сургуульдаа толгой цохидог хvvхдийн тоонд багтана. Ялангуяа уран зохиол, хэлний хичээлд хэний ч дор орохооргvй толгойтой охин байжээ. Тэр 15-нас хvрэхэд 150см өндөр, дөнгөж 41-хэн кг жинтэй турьхан охин байжээ. Ингээд тэр ондоо буюу 1926.09.25-нд Бонни охин санамсаргvй шахам байдлаар Рой Торнтон гэгчтэй гэрлэв. Дараа жил нь гэхэд бvсгvй Дорнодын Далласын “Кафе Марко”-д зөөгчөөр ажиллаж байлаа. Нөхөртэйгөө харьцаа тийм ч сайн байсангvй. Vл бvтэх нөхөр гэрлээд жил ч болоогvй байхдаа хэдэн долоо хоногоор ор сураггvй алга болж байсан удаатай. Ингээд тэд 1929 онд салжээ. /гэхдээ тэд албан ёсоор салаагvй бөгөөд  нас барах vед Боннигийн хуруунд хуримын бөгж зvvлттэй хэвээр байжээ/ Уаа ч vгvй дээрмийн хэргээр таван жилийн ялаар шийтгvvлэн “аавынх руу” оджээ.

 

Клайд Честнат Барроу

Энэ “хvнд гар” 1909.03.24-нд Техас мужийн Телико хэмээх хотод мэндэлжээ. Тэрээр найман хvvхэдтэй нэгэн ядуу фермер гэр бvлийн тав дахь хvv юм. Клайд 16-тайдаа сургуулиа хаясан. Ажил хийж эхэлсэн ч тэр нэг газраа удаан байх дургvй нэгэн байлаа. Тvvний цорын ганц сонирхол нь автомашин. Vvний зэрэгцээ Клайд саксофон хөгжмөөр сонгодог аяз ч тоглочихдог авяьастай нэгэн байв.

Тvvний цагдаа нар хамгийн анх 1926 онд машин хулгайлсан гэх хэргээр баривчилжээ. Тэгтэл удалгvй тэрээр ахынхаа хамт индvv хулгайлснаар хоёр дахь удаагаа цагдаа ахынд зочилжээ. Ингээд тэр хэрэг явдлын дараа Клайд 1928 онд найзтайгаа нэгдэхээр орон гэрээ орхисон байна. Хэдэн сар гудамжаар тэнэсний эцэст тvvнд өөрийн гэсэн хулгайн бvлэг байгуулах санаа төрсөн гэдэг. Анхны дайралтаа тэд Форт Бент Каунти дахь мөрийтэй тоглоомын төв рvv хийлээ. Ингэхдээ Клайд тvрvvлж дайран орж эвдэрхий буугаар сvрдvvлж байгаа хоёр хамгаалагчийнх нь гар бууг салган авчээ. Тэр өдрөөс хойш “урам зориг” орсон тэрээр “банд”-ынхаа хамт шөнө болгон шахуу дээрэм, хулгай хийж эхэллээ. 1929 оны сvvл 1930 оны эхээр цагдаагийнхан Клайд болон тvvний ах Бак хоёрын олон хотоор самнан эрэн сурвалжилж байсан юм. Яг тухайн  vед тэр Бонни Паркертай танилцжээ. Сайн ч дотносож амжаагvй байхад буюу 1930 оны нэг сард цагдаа хоёр дээрэмчин эрийг баривчилжээ. Зэвсэг хэрэглэн дээрэм хийснийх нь төлөө шvvх Клайда хоёр жил, Бакад дөрвөн жилийн ял өгсөн билээ.

Харин 1930.03.08-ны өдөр “нийгэм сөрөг нөлөө vзvvлэхгvйгээр засарсан” хэмээн vзэж Бак Барроуг хугацаанаас нь өмнө суллажээ. Тэгвэл гуравхан хонгийн дараа Клайд хоёр хоригдлын хамт шоронгоос оргожээ. Vvнийг Бак зохион байгуулсан бөгөөд тvvний даалгавараар Бонни маш нууц байдлаар Клайдад буу өгсөн байж. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа “азгvй баагий” Клайд Огайо мужийн Миддлтаунаас баригджээ. Тэр vед 14 жилийн ял авсан юм. Тэр энэ хугацааг Техасын Хантсвиллийн шоронд өнгөрvvлсэн байна.          

Анхны хамтарсан “ажил”

1932.02.01-нд Клайд Барроу дахин эрх чөлөөтэй боллоо. Тэрээр эрх чөлөөтэй болонгуутаа л гудамжны дээрэмчидтэй нийлэн шатахуун тvгээх станцуудыг дээрэмдэж эхэлсэн байна. Удалгvй Бонни тvvнийг өөрийн хайртай байсан залуу болох Реймонд Хамильтонтой танилцуулав. Ингээд бас нэгэн vл бvтэх нөхөртэй найз болсон тэд 1932.04.27-нд Жон Бакер хэмээх эрийн хөгжмийн дэлгvvрт дайран орж касснаасаа мөнгө өгөхийг шаардахад цаадах нь эсэргvvцэл vзvvлжээ. Ингэлээ гэж дээрэмчид худалдагч эрийг газар дээр нь буудан алав.

Тэр явдлаас хойш таван сар өнгөрсний дараа Оклахомагийн Атокийн нэгэн бvжгийн талбай дээр нутгийн шериф К.Ж.Максуэлл, тvvний туслах Южин Мур хоёр шуналтай нь аргагvй архи ууж байгаа хоёр залууг анзаарчээ. Тухайн vед “хуурай хууль” vйлчилж байсан учраас цагдаагийн эрхэмvvд тэдэнд дөхөн очоод шилтэй архиа хураахыг шаардав. Ингэснээрээ Максуэлл хvнд шархдаж харин Мур газар дээрээ амиа алдсан байна. Клайд, Хамильтон хоёр хэргийн дараа хулгайлсан машиндаа нуугдсан байлаа. Тэднийг Оклахомагийн бvх цагдаа нэр эрэн сурвалжилж эхлэв. Харин Реймонд Хамильтон нь аав дээрээ очих гэж байгаад Мичиганд баригдсан бол тvvнийг хамгийн их хэрэг vйлдсэн Техаст шилжvvлэн авчирчээ. Шvvх тvvнд vйлдсэн бvх хэргийнх нь төлөө 264 жил шоронд хорих шийдвэрийг гаргасан гэдэг. Хэрэгтэн эр Хантсивиллийн шоронд ялаа эдлэн нэгэн фермд хөдөлмөр хийхээр болов.

1932.12 сард Техасын Темпла хотын иргэн Д.Хонсон өөрийнх нь машинд нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хvн сууж байгааг гэрийнхээ цонхоор санаадгvй хараадахжээ. Тэр гэрээсээ хар хурдаараа гvйн гарахад машин маш хурдтайгаар хөдлөн оджээ. Гэхдээ Хонсон машинаас зvvгэдэх гэж оролдох vед тvvн рvv гал нээсэн бөгөөд сум тvvний хvзvvг ширгээд өнгөрөв. Ямар ч байсан цагдаагийнханд мэдvvлэг өгөн тэдгээр дээрэмчдийн зvс царайг яг дvрслэн хэлсэн байна. Энэ бол Бонни, Клайд хоёрын гэмт хэргийг илчилсэн хамгийн анхны гэрч байлаа.

Клайдын эцгийн шатахуун тvгээх станцын орчимд тэд 17 настай машины хулгайч Уилльям Дэниель Жоунс гэгч этгээдтэй танилцжээ. Ингээд хэдхэн хоног өнгөрсний дараа тэр Клайдын хамт машин хулгайлах ажилдаа оров. Хэрвээ эзэн нь эсэргvvцэл vзvvлэхийг завдвал тэднийг Клайд газар дээр нь хороож орхино. Ингээд машиныг элдэв янзаар сольж унах болсон тэр гурав банк дээрэмдэж эхэлсэн байна. Ингэхдээ Клайд, Жоунс хоёр банк руу ороход Бонни хөдөлгvvрээ асаан жолооны ард тэднийг хvлээн суух жишээтэй. 1933 оны эхэн гэхэд Бонни, Клайд хоёрыг баруун хойд муж даяар эрэн сурвалжилж эхлээд байлаа.

 

Бак ба Бланш Барроу

1933.03 сард Бак Барроу шоронгоос гарав. Тэр шоронгоос гарангуутай шууд Клайдын дээрмийн бvлэгтэй нэгджээ. Тvvний эхнэр Бланш ч гэсэн нөхрөө даган дээрэмчдийн оромжинд ирсэн байна. Тухайн vед Бонни, Клайд, Жоунс нарын сvлжээг илрvvлэхээр ХМТ маш их хvчин чармайлт гарган ажиллаж байв. Тэд нууцлагдмал байдалд орох шаардлагтай болоод байжээ. Үг нь эгзэгтэй vед тэдэнтэй Бак, Бланш хоёр нийлсэн юм.

Тэд хамгийн найдвартай нуугдаж болох газраар Миссуригийн Жеплин хэмээх нэгэн жижиг хотыг сонгоод байлаа. Тэр хотод 1920-иод оны сvvлээр зартай гангстерууд бvгдэг байсан гэдэг. Маш нам гvм, нуугдахад ч амархан. Эргэн тойрон тэр чигтээ өндөр хад асга, уул бөгөөд зам нь ч яггvй бартаа саад ихтэй. Дээрэмчид доороо гаражтай гурван өрөө байр хөлслөн сууршихаар болжээ. Ингэхдээ тэд өөрсдийнхөө зургийн маш их авдаг байсан юм. Тэдгээр зургууд дээр Бонни театрын жvжигчид шиг л поз аван, дэгжин хувцасласан байдаг байж. Зураг дээрээс харахад хос хоёр их л соёлтой, өөрсдийгөө рекламдаж байгаа мэт…

Тэдний хөршийн анхаарлыг хэд хэдэн зvйл татаж байлаа. Өрөөг нь хөлслөгчдийнг биеэ авч явах байдал нь хачин байсан хэдий тэрээр машиных нь дугаар өөр мужийнх буюу Техасынх болохыг анзаарчээ. Ингээд сонирхолдоо хөтлөгдсөн Барроугийн хөрш авгай Миссури Роуд дахь цагдаагийн хэсэгт очиж мэдvvлэхээр яаравчлав. Бригадир Ж.Б.Келер сэжигтэй этгээдvvдийг шалгахаар отолт зохион байгуулахаар шийдсэн байна. 1933.04.13-ний өдрийн 04 цагийн vед цагдаагийн хоёр ч машин Барроучуудын байшин руу дөхөж байлаа. Эхний машин ирэх vед Клайд, Жоунс хоёр дээвэр дээр байсан бөгөөд цагдааг харангуута тэр хоёр гаражийн хаалгаар орон хаалгаа сайтар тvгжлээ. Харин нөгөө машин гаражаас гарч зугатах замыг хаан байшингаас холгvйхэн зогсчээ. Клайд, Жоунс хоёр гаражаас гал нээж эхлэв. Энэ нь байшинд байсан бусдад нь дохио болов. Буудалцаан эхлээд удаагvй байхад цагдаагаас нэг нь хvнд шархдан нөгөө нь амиа алдаад байлаа. Келер хамгаалалтанд орохыг тушаажээ. Тэр vед Клайд Бак хоёр замаа чөлөөлөх vvднээс машиныхаа гар тормозыг аван өнхрvvлэхээр болжээ. Гэтэл Клайд толгойндоо шархдлаа. Тэр буцаад гэртээ оров. Харин Бакийн зам чөлөөлөх гэсэн оролдлого амжилттай болсон юм. Тэрээр цагдаагийн орхиод байсан машины гар тормозыг мултлан замын хажуу руу тvлхэн оруулаад байшинд орж ирлээ. Тэдний машин гаражаас гаран нуугдаж амжжээ.

Барроугийн бvлгийн амьдарч байсан өрөөнvvдэд цагдаагийнхан vзлэг хийхэд Бонни, Клайд хоёрын авахуулсан олон тооны зураг гарч ирсэн байна. Тэдгээр зурагнууд гэмт хэрэгтнvvдийг илчлэх анхны эд мөрийн баримт болоод зогсохгvй тэднийг хэн бэ гэдгийг мэдэж авахад “том тус” болжээ. Гэмт этгээдvvдийн зургийг бvх мужуудаар тараалаа. Энэ ялалтын дараагаас Барроу ХМТ-ны хамгийн аюултай, онц ноцтой  гэмт хэрэгтэн, хэрвээ тааралдвал газар дээр нь устгах гэсэн дээрэмчдийн жагсаалтанд багтах болов.

 

Дээрэмчин хосын vхэл

Тэд нийтдээ АНУ-ын 22 мужид дээрэм хvн амины хэрэг vйлдсэн. 1934.05 сард олон удаа бvтэлгvй ажиллагаа хийсэн шериф Фрэнк Хеймер удаан төлөвлөсний эцэст отолтыг амжилттай зохион байгууллаа. Ингэснээр тавдугаар сарын 23-ны өдөр Бонни, Клайд хоёрын “форд” отолтонд байсан зургаан цагдаагийн ажилтаны бууны суманд өртжээ. Бороо мэт шvрших ширvvн гал намдсаны дараа цагдаагийнхан тэдний машинд дөхөн очиход дээрэмчин хос хэдэнтээ буудуулан газар дээрээ vхсэн байв.

 

Бонни, Клайд хоёр клипэнд:

Ферги, Лудакрис хоёр “Glamourous” клипнийхээ цагдаатай буудалцдаг хэсэгт Бонни, Клайд хоёрын оронд дээрэмчний дvрд тоглодог. Тэгвэл Бейонсе, Жей-Зи хоёр мөн л “Bonnie & Clyde” клипэнд дээрэмчин хосын дvрийг бvтээсэн юм. Эдгээр дээрэмчид мөн Мик Ньютоны “Надад бууж өг” клипэнд дахин нэг удаа амилсан билээ.    

 

Дуунд:

-“Рожер N” хамтлагийн дууны vг аяыг Михаил Куква зохиосон. Таталт: http://www.rockgeroy.ru/view/songs/17151.html-ээс

-“Сплин” хамтлагийн “Бонни, Клайд хоёр”. Таталт: http://www.splean-music.info/text.24/-ээс

-“Ночные снайперы” хамтлагийн “Бонни, Клайд” цомог

-“Bad Balance” хамтлагийн “Бонни ба Клайд” дуу

-“Reflex”-ийн “Яг Бонни, Клайд хоёр шиг” дуу /”Blondes 126” цомогт нь багтсан байдаг/

 

Анх удаа кинонд:

“Бонни Энд Клайд”

Төрөл: гэмт хэрэг, драм

Найруулагч: Артур Пенн

Гол дvрд: Фэй Данауэй, Уоррен Битти, Жин Хэкмэнн

Хугацаа: 111 мин

Бvтээсэн орон: АНУ

Бvтээсэн он: 1967

Энэ кино нь тухайн vедээ Холливудын тvvхийг шинэ тvвшинд гаргаж ирэх бvтээл болоод зогсохгvй кино урлагт шинэлэг санааг бий болгосноороо алдартай. Тэр ч утгаараа гэмт хэрэг, аллага, хvчирхийллийг харуулсан гэдэг шvvмжлэлд өртөөд байсан уг бvтээлд Америкийн кино академи хоёрч “Оскар” өгсөн. Гэхдээ тэр vед 16-гаас доош насныханд киног vзэхийг хориглоод байсан гэдэг. Гол дvрийг Холливудын домог болсон жvжигчин Уоррен Битти болон Фэй Данауэй нар бvтээсэн.

 

Жvжигчдийн товч танилцуулга

Уоррен Битти

Төрсөн өдөр: 1937.03.30

Төрсөн газар: Ричмонд, Виржиния

Мэргэжил: жvжигчин

Карьер: 1967 оноос

Г.У.Битти нь нэрт жvжигчин Ширли Маклейны төрсөн ах билээ. Тэрээр вестерн “Бонни, Клайд” /1967/, анти-вестерн” Маккейб ба миссис Миллер” /1971/ мөн Мадонна, Аль Пачино, Дастин Хоффман нартай гэмт хэрэг, инээдмийн “Дик Трэйси” /1990/ зэрэг бvтээлээрэ алдартай. Тэгвэл сvvлийн жилvvдэд Уоорен “Иштар” /1987/, болон “Хот ба Тосгон” /2001/ кинонд амжилттай тоглохын зэрэгцээ улс төр карьераа нэмэгдvvлж бvр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан юм.

 

Фэй Данауэй

Төрсөн өдөр: 1941.01.14

Төрсөн газар: Баском. Флорида. АНУ

Мэргэжил: жvжигчин

Карьер: 1965 оноос

Фэй Данауэй нь 1977 онд цорын ганц “Оскар”-аа хvртсэн. Энэ тvvнд хангалтгvй хэмээн кино судлаачид өнөөг хvртэл vздэг.

Бостоны театрын Их сургуулийн төгссөн. 1967 онд анх удаа Уоррен Биттигийн хамт найруулагч Артур Пеннийн гангстер “Бонни, Клайд хоёр” кинонд тоглож бvтээсэн дvрээрээ “Оскар”-т нэр дэвшиж байжээ. Мөн 1974 онд Роман Поланскийн “Хятад хороолол” киногоороо дахин “Оскар”-т нэр дэшсэн. Хоёр жилийн дараа гэхэд тэрээр Сидни Люметагийн “Телесть” киногоор “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг авч чадсан билээ.

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top