37 настай энэ эрийг Кенни гэдэг. Тэрээр төрөлхийн ховор тохиолддог өвчин туссаны улмаас хүүхэд байхдаа хөлөөсөө салжээ. Гэхдээ Кенни бууж өгөөгүйн дээр хиймэл хөл хэрэглэж, тэргэнцэрт суухыг хүсээгүй юм. Хөлөө тайруулсныхаа дараа Кенни гаран дээрээ болон скэйтээр гулгаж сурчээ. Тэрээр есөн жилийн өмнөөс Никки хэмээх бүсгүйтэй уулзаж эхэлсэн байна.
Кенни өмнө нь Сара хэмээх эхнэртэй байсан бөгөөд салсныхаа дараа хоёр хүүхэдтэй Никки хэмээх бүсгүйтэй сүй тавьсан байна. Бэлгийн амьдралыг нь сонирхсон сэтгүүлчийн асуултад тэрээр: Би бусадтай л адилхан секс хийдэг. Тэр тал дээр надад асуудал байхгүй. Одоо харин хүүхэдтэй болохыг л хүсэж байна гэжээ.
Зургаан сартай байхад нь эмч нар түүний хөлийг тайрахдаа Кенни үрсээд л 21 насална гэж байсан юм. Өнөөдрийг хүртэл насалж байгаа нь түүний аз жаргалтай, эрч хүчтэй амьдарч байгаатай салшгүй холбоотой гэнэ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
амжилт сайхан залуу байна эрч хүчээр дүүрэн байгаарай.........