АНУ-ын хууль хяналтын байгууллагууд "Google Inc" компанийн эсрэг далайцтай арга хэмжээ авахаар шийдсэн байна. “Тhe wall street journal”-д мэдээлснээр тус компани нь интернет дэх давуу тал, нөлөө бүхий байр сууриа урвуулан ашиглаж, хуульд харшлах үйлдэл олонтаа гаргасан хэмээн үзсэн аж. Үүний дагуу одоогийн байдлаар мөрдөн байцаах ажиллагааг өргөн хүрээтэй эхлүүлээд байгаа юм.
Шүүх цагдаагийн энэ бүх үйл ажиллагаа нь эцсийн шатандаа интернет дэх "Google"-ийн ноёрхлыг түлхэн унагах нь зайлшгүй хэмээн ажиглагчид үзжээ. Тус компанийг ямар нэг ялд унагаах нь гарцаагүй бөгөөд үүгээрээ АНУ-ын Засгийн газар монополын эсрэг том алхам хийж буй юм. Энэ ажлыг Холбооны худалдааны комисс гардан явуулах юм. Хяналт шалгалт дууссанаар "Google"-ийн эсрэг авах арга хэмжээг нарийвчлан тогтоож, хэдий хэмжээний торгууль ногдуулахыг шийдэх аж.
Эх сурвалж: Өдрийн шуудан
Сэтгэгдэл ( 0 )