Хятадын эрх баригчид тэрс үзэлтэн Ху Жиаг шоронгоос сулласан тухай түүний эхнэр Зенг ням гарагт мэдэгдлээ. Хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч Ху Жиа "Ард түмнийг тэмцэлд уриалсан, төрийн эсрэг суртал ухуулга хийсэн" гэсэн үндэслэлээр шоронд 3.5 жил хоригдсон юм. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн өмнө Хятад улсад хүний эрхийг зөрчиж байгаа талаар өгүүлсэн хэд, хэдэн цуврал нийтлэлийг бичсэн нь тэрс үзэлтэн гэгдэхэд хүргэсэн аж. Тэрбээр мөн ДОХ-ын тархалтын эсрэг идэвхтэй тэмцэгч, хүрээлэн буй орчныг хамгаалах талаар хийсэн ажлынхаа төлөө Сахаровын нэрэмжит олон улсын шагналыг хүртэж байсан нэгэн юм. Хятадын хууль сахиулагчид бас нэгэн тэрс үзэлтэн Ай Вейвейг тодорхой нөхцлийн дор батлан даалтаар сулласан ч Нобелийн шагналт Лю Сяобог одоо болтол суллаагүй байгаа юм. Түүнийг 11 жил хорих шийдвэр гаргасан билээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )