Дуучин Женнифер Лопез, жүжигчин Бен Аффлек нар тавдугаар сард Холливудын алдартай хосуудын тоог нэгээр нэмсэн билээ. 17 жилийн өмнө сүй тавьж байсан тэд олон жилийн дараа эргэн нийлж, романтик болзоо хийх болсон.
Тэгвэл 48 настай Бен Аффлек Жей Лод гэрлэх санал тавих гэж байна гэх мэдээлэл гарчээ. Бен өмнө нь Жей Лог алдсан түүхээ дахин давтахаас эмээж, ойрын хугацаанд гэрлэх санал тавихаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл Холливудад тарсан байна.
Хосууд сүүлийн үед байнга уулзах болжээ. Ресторан, амралтын газар, эгчийнхээ төрсөн өдөр гээд олон газар тэд хамтдаа папарацын дуранд өртөх болсон.
Сэтгэгдэл ( 0 )