Женнифер Лопез, Бен Аффлек нар Met Gala дээр шуугиан тарив

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Met Gala дээр ганцаараа зургаа авахуулан ковбой стилээрээ онцгойрч байсан Женнифер Лопез дээр Бен Аффлек иржээ.

52 настай Жей Ло, 49 настай Бен нар 17 жилийн дараа эргэн нийлж, анхаарлын төвд байгаа билээ. Хар смокинг, эрвээхэй зангиатай Бен найз бүсгүйтэйгээ хөтөлцөж, амны хаалт зүүсэн ч үнсэлцэж байжээ. Харилцаагаа нуухаа больсон тэд Met Gala-гийн гол “баатрууд” байв.

Олон жилийн өмнө сүй тавьж байсан тэд хуримнаасаа нэг хоногийн өмнө сүйгээ цуцалж байжээ. Салалтынхаа дараа Бен жүжигчин Женнифер Гарнертай гэрлэж, гурван хүүхэдтэй болсон бол Жей Ло дуучин Марк Энтонитой гэрлэж, ихэр хүүхдийн эцэг, эх болсон.

Гэвч аль аль нь ганц бие болсон тэд өнгөрсөн хавар эргэн нийлсэн юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top