Бен Аффлек: Женнифер шиг хүн маш ховор

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Бен Аффлек, Женнифер Лопез нар 17 жилийн дараа эргэн нийлснийхээ дараа анх удаагаа хэвлэлд хамтдаа ярилцлага өгчээ.

ADWEEK-д өгсөн ярилцлагадаа Бен найз бүсгүйгээрээ маш их бахархдагаа хэлжээ. Жей Ло дуучин төдийгүй жүжигчин, продюсер, модель, бизнес хатагтай, бүжигчин билээ. Мөн хувийн гоо сайхан, хувцас, үнэртний брэндтэй.

Женнифер “Би хувийн брэнд гаргана гэж хэзээ ч бодож байгаагүй. Харин одоо би хүмүүст амьдралаа сайжруулах боломж өгөхийг хүсдэг” гэсэн бол Бен “Өдөр бүр эмэгтэйчүүд Женнифер дээр ирээд “Таны ачаар амжилтад хүрч чадсан” гэж хэлэхийг өдөр бүр хардаг. Түүний нийгэмд үзүүлж байгаа нөлөө асар их. Би хүмүүсийг уяраасан кино хийж чадна. Гэхдээ Жей хүмүүст ганцаараа биш гэдгийг нь мэдрүүлж, сэдэлжүүлдэг. Түүн шиг хүмүүс маш ховор. Би түүнээр бахархаж, хүндэлдэг” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top