Бен Аффлек, Женнифер Лопез нар амралтын өдрөөр Лас Вегаст хуримаа хийх гээд завгүй байх үед Женнифер Гарнер шуугиан тарьсан мэдээллүүдээс холдон, аялалд гарчээ.
Түүний 16 настай Аффлек, 13 настай Виолет, 10 настай Серафина нарын гурван хүүхэд нь Лопезийн 14 настай Макс, Эмме нарын хамт "шинэ" аав, ээжийнхээ хуримын ёслолд оролцсон аж.
Женнифер Гарнер экс нөхрийнхөө хуримын өдөр аялалд гарахдаа байршлаа нууцалсангүй. Тэрээр Баруун эрэгт үлдэж, Хойд Калифорниа дахь Тахо нууранд зугаацсан байлаа.
50 настай жүжигчин бүсгүй амралтын өдрүүдээ адал явдалтай, хөгжилтэй өнгөрүүлсэн тухайгаа инстаграмын дагагч нартаа дуулгасан бөгөөд шүхрээр зугаалж, дугуйгаар аялсан талаараа “Энэ бол хүн бүрийн өөртөө өгч чадах хамгийн сайхан амралт байлаа” хэмээжээ.
Гарнер гуравдугаар сард Бен, Жело нарын харилцааны талаар “Entertainment Tonight” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бид хүүхдүүддээ л бүх зүйлийг зориулахыг хүсдэг. Тэд л аз жаргалтай байх ёстой. Хүүхдүүд үргэлж нэн тэргүүнд. Бен бид хоёр хүүхдүүдийнхээ энэхүү аз жаргалыг хэрхэн хамгаалж, бий болгохоо аль эрт шийдэж, ярилцсан учраас тэдэнд би маш хүндэтгэлтэй хандаж байгаа" хэмээн ярьсан байдаг.
Сэтгэгдэл ( 2 )
yamar t1 yum tavidiinbe
Танайд орчуулагчааор ордог ч юм билүү? Хэл найруулга авах юм алга аа.