Гэдэсний халдварт нян ундны усанд тархлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Германаас гаралтай гэдэсний халдварт өвчний нян ундны усанд орсон тухай "Der spiegel” сонинд мэдээлсэн байна. Мюнстер дэх Эрүүл ахуйн үндэсний төвийн мэргэжилтэн Хельге Карх "Аймшигт өвчний нян хүнсний ногоо төдийгүй байгаль орчинд тархсан гэдгийг би саяхан нотолсон. Иймээс энэ нян тухайн газар нутгийн ундны ус, өвс ургамлаар дамжин хүнд дахин халдварлах аюул нүүрлээд байгаа юм" хэмээжээ.

Уг нян нь Франкфуртаас холгүй Майне дэх фермерийн аж ахуйгаас анх үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон. Энэхүү нян нь гэдэсний онц халдварт савханцар өвчин үүсгэдэг. Халдварт өвчин Германаас Европын бусад орнуудад тархаж, одоогийн байдлаар нийт 42 хүний аминд хүрээд байгаа юм. Харин халдвар авсан хүний тоог нарийн гаргаж амжаагүй ба ойролцоогоор 4000 хол давсан гэж үзжээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top