Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тангаргаа өргөсөнтэй нь холбогдуулан, баяр хүргэсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хариу талархал илэрхийллээ гэж БНАСАУ-ын Төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Талархалд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд минь баяр хүргэсэн танд их баярлалаа. Би манай хоёр ард түмний эрх ашгийг хамгаалж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө нягт хамтран ажиллах болно. Манай хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай орон билээ. Энэ завшааныг ашиглан, танд эрүүл мэнд, ажлын амжилт, найрсаг Солонгосын ард түмэнд аз жаргал хүсэн ерөөе” гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Komynist pashistyyd bytekhgyi.Ard tym eng shornchyylj alkhaal bodno uursuduu makhaa daakhgyi targan tonyylchid basaar irsen .
энэ ухээгуй юмуу.сайтууд дээр ухсэн гээд л байсан
Хүрэлсүх засаршгүй коммунист гэдгээ баталж байгаа болотой.