Токио-2020 Олимптой холбоотой коронавирусний 16 шинэ тохиолдол даваа гарагт батлагдаж, нийт 148-д хүрлээ.
Шинэ тохиолдлын гурав нь гаднын тамирчид байна. Тэд Олимпын хотхонд байрлаж байгаагүй гэж зохион байгуулагчид тодруулжээ.
Бусад 13 тохиолдлын найм нь олимпын албаны хүмүүс байсан ба нэг нь олимпын хотод байрлаж байжээ. Дөрөв нь гэрээт ажилтнууд ба нэг зохион байгуулах хорооны гишүүн. 16 шинэ тохиолдлын 10 нь гаднын иргэд байна.
Сэтгэгдэл ( 0 )