Мягмар гарагт Олимптой холбоотой коронавирусний халдварын долоон шинэ тохиолдол илэрснээр нийт тохиолдлын тоо 155-д хүрлээ.
Зохион байгуулагчдын мэдээллээр, шинэ тохиолдлын хоёр нь тамирчид ба хоёулаа Олимпын тосгонд байрлаж байжээ. Бусад нь Олимптой холбоотой албаныхан, нэг гэрээт ажилтан, зохион байгуулах хорооны нэг гишүүн байна.
Шинэ тохиолдлуудын тав нь гаднын иргэн гэнэ. Ням гарагийн байдлаар, нийт 37579 хүн гаднаас Олимпод оролцохоор Японд ирсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )