Олимптой холбоотой халдварын 16 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 28

Токиогийн олимптой холбоотой КОВИД-19 халдварын 16 шинэ тохиолдол лхагва гарагт батлагджээ. Шинэ тохиолдлын аль нь ч тамирчин биш гэж зохион байгуулах хороо тодруулаад олимптой холбоотой халдварын нийт тохиолдлын тоо 169-д хүрлээ гэж өнөөдөр мэдээллээ.

Өмнө нь бүртгэгдсэн хоёр тохиолдол батлагдаагүй тул нийт тохиолдлын тооноос хассан байна.

Сүүлийн дөрвөн хоногт олимпод оролцож буй тамирчдаас халдвар илрээгүй анхны өдөр болж байна.

Шинэ тохиолдлуудын ес нь гэрээт ажилтан, дөрөв нь албаны хүн, хоёр нь хэвлэл мэдээллийн төлөөлөгч, нэг сайн дурын ажилтан гэнэ. Эдгээрийн аль нь олимпын тосгонд байрлаж байгаагүй бөгөөд 12 нь Японы иргэд аж.

Даваа гарагийн байдлаар, олимпод оролцохоор нийт 39484 хүн Японд хүрэлцэн иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top