Японы Засгийн газар ОНЦГОЙ БАЙДЛЫН ДЭГЛЭМ зарлаж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 28

Японы Засгийн газар Токио мужтай залгаа гурван мужид онцгой байдлын дэглэм зарлаж магадгүй байна гэж “Nippon Television” суваг мэдээлжээ.

Токиод 3177, хөрш зэргэлдээх Канагава мужид 1051 шинэ тохиолдол батлагдсан нь цар тахал эхэлснээс хойш гарч буй хамгийн өндөр үзүүлэлт юм.

Онцгой байдлыг ирэх баасан гарагт /2021.07.30/ Канагава, Сайтама, Чиба мужид зарлаж магадгүй аж. Эдгээр гурван мужид олимпын тэмцээнүүд болж байгаа.

Токиод энэ сарын 12-ноос эхлэн онцгой байдлын дөрөвдүгээр зэрэглэлийг дэглэм ирэх сарын 22-ныг хүртэл үйлчилж байгаа билээ. Мөн сарын 23-нд Паралимп эхлэх юм.

Энэ сарын 23-нд албан ёсоор эхэлсэн Токиогийн олимпын их наадам түүхэнд хамгийн өргөн хүрээнд болж байгаагаараа онцлог. Спортын 33 төрөлд, нийт 339 багц медалийн төлөө нийт 19 мянга орчим тамирчин өрсөлдөж байна. Тэднийг дагалдаж 41 мянган дасгалжуулагч, албаны хүн оролцож байгаа юм. Нийт 750 тэмцээний 724 нь буюу 96 хувь нь үзэгчгүй болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top