Олимптой холбоотой халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29

Сүүлийн 24 цагт Токио-2020 олимптой холбоотой коронавирусний халдварын 24 шинэ тохиолдол батлагдсан тухай зохион байгуулах хороо мэдээлжээ.

Тэдний гурав нь тамирчид бөгөөд бусад нь гэрээт ажилтнууд болон наадмыг зохион байгуулагчид гэнэ. Ингэснээр, долоодугаар сараас хойш олимптой холбоотой бүртгэгдэж буй халдварын тоо 198-д хүрлээ.

Түүнчлэн, олимптой холбоотой хоёр хүн Токио хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Зохион байгуулагчид хувийн мэдээлэл хадгалах үүднээс эмнэлэгт хэвтсэн хоёр халдвар авсан эсэхийг тодруулаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top