Мөнгөн медальт Гүржийн жүдочид карантин зөрчсөн үү?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30

Токио-2020 олимпоос мөнгөн медаль хүртсэн Гүржийн хоёр жүдоч Токио хотын телевизийн цамхаг дээр явж байсан нь илэрсэн тухай “Nikkan Sports” хэвлэлд мэдээлжээ.

Ингэснээр тэр хоёр коронавирусний халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн болж байна. Тамирчдад зориулсан дүрэм ёсоор тэд зөвшөөрөгдсөн бүсээс гарах хориотой ба зөвхөн байрлаж буй газар, бэлтгэл хийх болон тэмцээнд өрсөлдөх газар хооронд л явах боломжтой.

Хот руу орох, тэр тусмаа үзвэр, үйлчилгээний газраар явахыг хатуу хориглож байгаа билээ. Түүнчлэн, гаднын тамирчид тухайн тэмцээн дууссанаас хойш 48 цагийн дотор Японыг орхин гарах үүрэгтэй.

Олимпын наадмын Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Масанори Такая хэд хэдэн тамирчин халдвар хамгааллын дүрмийг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч аль орны тамирчид гэдгийг тодруулаагүй байна.

Хэрэг явдлыг шалгаж, холбогдох арга хэмжээг авах болно гэж тэрбээр мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top