Олимптой холбоотой халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Сүүлийн 24 цагт Токио-2020 олимптой холбоотой коронавирусний халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгдлээ гэж зохион байгуулах хорооноос мэдээлжээ.

Батлагдсан тохиолдлууд дунд тамирчид байхгүй. Халдвар гэрээт ажилтнууд болон зохион байгуулагчдын дунд илэрчээ.

Энэ сарын 1-нээс хойш бүртгэгдэж буй олимптой холбоотой халдварын нийт тоо 246-д хүрлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top