Токио олимпын “дансанд” дахин 17 халдвар нэмэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Токио-2020 олимптой холбоотой коронавирусний халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт  тохиолдлын тоо 276 боллоо.

Шинэ тохиолдол дунд тамирчин ороогүй байна. Тэдний найм нь гэрээт ажилтнууд бол зургаан нь албаны хүмүүс, нэг сайн дурын ажилтан, хэвлэл мэдээллийн нэг ажилтан байна.

Шинэ тохиолдлын 11 нь Японы иргэд бол зургаан нь гаднын иргэд байна. Тэдний аль нь олимпын хотхонд байрлаагүй аж.

Өнгөрсөн бямба гарагийн байдлаар, олимпын их наадамд оролцохоор нийт 41458 хүн Японы хилээр нэвтэрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top