Сүүлийн 24 цагт олимптой холбоотой халдварын 31 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай зохион байгуулах хорооноос мэдээлжээ.
Шинээр батлагдсан тохиолдлуудын нэг нь тамирчин бөгөөд бусад нь гэрээт болон сайн дурын ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон зохион байгуулагчид байна.
Ингэснээр, долоодугаар сарын нэгнээс хойш олимптой холбоотой халдварын нийт тохиолдлын тоо 358-д хүрлээ. Үүнээс 226 нь Японы иргэд, 132 нь гаднын иргэд байна.
Сэтгэгдэл ( 0 )