Уго Чавес өмөн үүгээр өвчлөөгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өмөн үүгээр өвчилсөн гэх цуу яриаг тус улсын Үндэсний ассамблейн /парламент/ дарга Фернандо Сото өнгөрсөн бямба гарагт няцаалаа. "Хэрвээ тийм байсан бол энэ тухай ард иргэдэд мэдэгдэх ёстой анхны хүн нь би байх ёстой. Түүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд ирэх сарын 5 гэхэд эх орондоо ирнэ" гэж тэрбээр хэлсэн байна. Эл өдөр тус улсад Испанийн колончлолоос чөлөөлөгдсөний 200 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан баярын арга хэмжээ зохион байгуулахаар товложээ. Түүнд Латин Америк болон Карибийн тэнгисийн орнуудын төр, засгийн тэргүүн нар уригдсан байна. Уго Чавес Куба улсад айлчлал хийж байхдаа буюу энэ сарын 10-нд бугшсан хавдар авах мэс засал хийлгэсэн бөгөөд одоог хүртэл тус улсын нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top