Оросын бизнесмен Михаил Прохоров «Зөв үйлс» намын сонгуулийн штабыг толгойлохоор болов. Энэ бол ОХУ-ын бүртгэлтэй улс төрийн долоон намын нэг. «Онэксим» компанийн ерөнхийлөгч, хөрөнгөөрөө ОХУ-д гуравт ордог Прохоров хувийн 100 сая доллараа намдаа бэлэглэнэ. Мөн ийм хэмжээний мөнгийг тус намд элэгтэй Сулейман Керимов, Аркадий Волож, Евгений Касперский нарын баячууд хандивлах аж. 18 тэрбум долларын хөрөнгөтэй Прохоров «RТ» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө «Би дажгүй Ерөнхий сайд болж чадна шүү. Манай нам амжилт олбол би энэ суудлын төлөө өрсөлдөх болно» хэмээн мэдэгджээ. 46 настай Прохоров гурван жилийн өмнө Францын тансаг амралтын газар орос хүүхнүүдийг зуучлан зарж байгаад цагдаад гардуулсан ч сайн өмгөөлөгчдийн ачаар мултарч чадсан юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )