Берлускони хуримын гэрч болов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Италийн хамгийн хөөрхөн сайд нөхөрт гарч, Ерөнхий сайд Сильвио Берлускони түүний гэрч болов. Тэгш эрх, боломжийн асуудал эрхэлсэн сайд, 36 настай Мара Карфанья дөрвөн жил үерхсэн Марк Медзаромтэй сүмд гэрлэв. Италийн мисс Мара Карфанья анх Берлусконий хувийн телевизэд хөтлөгчөөр оржээ. Нэг удаа Ерөнхий сайд шууд нэвтрүүлгийн үеэр "Чамтай гэрлэхсэн" гэж Марад хэлж, бөөн дуулиан тарьсан. Ерөнхий сайд телевизээр дамжуулан тэргүүн хатагтайгаас уучлал гуйж, дараа нь хөтлөгч Мараг Засгийн газартаа оруулан гэмээ наминчилжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top