АНУ-ын Пенсильвани мужийн Харрисбург хотын дарга Линда Томпсон санхүүгийн хямралтай тэмцэх өвөрмөц арга бодож олжээ. Тэрбээр өөрийн хотыг санхүүгийн хямралд бэлдэх, мөн ард иргэдээ нягтруулахын тулд гурав хоног хоол идээгүй Линда дарга энэ үеэр бурхнаас “оюунлаг удирдлага” хүсэн мөргөсөн бөгөөд Харрисбург хот болон тэр хавийн шашны зүтгэлтнүүд түүнийг дэмжсэн байна. Саяхан тус муж орон нутгийн эдийн засгаа сэргээн босгох төлөвлөгөө гаргажээ. Харин хотын зөвлөлийн зарим гишүүн түүнийг Харрисбург хотод тохирохгүй учраас шууд дампуурсан нь дээр гэж үздэг аж.
Линда Томпсон бол Харрисбург хотын анхны эмэгтэй мэр. Тэрбээр 2010 оны нэгдүгээр сард энэ албан тушаалыг хүлээн авчээ. Түүнээс гадна Линда Томпсон бол энэ хотын хамгийн анхны хар арьстан дарга юм. Харрисбург хот бол АНУ-ын Пенсильвани мужийн нийслэл бөгөөд Саскуэханна голын эрэг дээр оршдог.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )