З.Алтайг дуурайсан Г.Баярсайханы ам хөлдөх вий

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 30

           МАНАН дунд төөрсөн Монголын улс төрийн үнэн нүүр царайг үнэн бодитоор нь дэлгэж харуулдаг цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн нэг нь 25-р суваг телевиз. Тэр дундаа З.Алтай гишүүний өөрөө хөтлөн явуулдаг “Дуусдаггүй яриа”. Түүний хөндөж тавьж байгаа сэдэв улс орны тэргүүн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ матах, магтах хоёрыг хослуулж буйгаараа сонирхолтой, үлдэцтэй байна. Хамгийн гол нь З.Алтай гишүүн сэтгүүлч хүн учраас асуудлын цаад мөн чанарыг тун ч чадамгай дэлгэж, ангийнхаа нөхдүүдээр яриулж чадаад байна. Товчхондоо мань эрд Монголоо гэсэн сэтгэл, түүнийгээ харуулах чадвар хосоороо байна гэсэн үг. Хэрвээ З.Алтай шиг гурван гишүүн УИХ-д байвал уу. Эсвэл энэ олон телевизийн сувагт нэг, нэг Алтай тавих юм сан. Харин З.Алтайг дуурайгсад гарч ирэв. Гарьдхүүгийн Баярсайхан гишүүн бас нэг телевизээр Алтайрхуу нэвтрүүлэг хөтлөх санаатай суух боллоо. Гэвч сэтгүүлчийн мэдрэмж, эх оронч үзэл гэдэг угаасаа таримал биш төрмөл зүйл байдаг учраас яавч ард түмний зүрхэнд хүрэхгүй л байна л даа.

С.Сайнхүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top