Францын зургаан уулчин Альпийн нуруунд авиралт хийх үедээ гэнэт осолдож, амь насаа алджээ. Тэдний цогцсыг 2700 метрийн өндрөөс аврах багийнхан олсон байна. Уулчид гурван хэсэгт хуваагдаж авиралт хийж байжээ. Осолдсон авирагчид сүүлийн цуваа байсан аж. Цагдаагийнхан ослын шалтгааныг цаг агаарын таагүй нөхцөлд авиралтаа үргэлжлүүлсэнтэй холбон тайлбарласан байна. Амь насаа алдсан уулчдын гэр бүлийнхэнд Францын Засгийн газар эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )