Үхэл дагуулагч: 1999 онд F5 зэрэглэлийн хар салхины хурд 511 км/цаг байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Хамгийн хуурай газар

Манай дэлхий дээрх хамгийн ангасан хуурай газар нь хамгийн аагим халуун бvс нутагт л байгаа даа...Тэгвэл үгvй ээ. Энэ буруу ойлголт. Хамгийн хуурай газар Антарктидад байдаг аж. Нэр нь «хуурай хязгаар».  Энэ хязгаар нутаг нь усны бараа харалгvй хоёр сая жил болж байгаа гэнэ. Байнгын салхи шааргатай газар. Энд цас, мөс, усны барааг олж харна гэж байхгvй. Антарктид шvv дээ, уг нь. Салхины хурд 320км/ц хvрнэ. 

Хамгийн өндөр хэм

Дэлхийн хамгийн халуун цэг болох Лутын цөлд цельсийн 70.5 хэм хvртэл хална. Хэрвээ харь гарагийнхан энэ цөлд ирж таарвал «Дэлхий дээр амьдрал байхгvй юм байна» гээд буцаад явах болов уу. Уг нутгийн гадарга нь тэр чигтэй галт уулын хар лаваар хучигдсан ажээ.   

Хамгийн доод хэм

Антарктид дахь Оросын Дорнод баазад агаарын хvйтэн 90 хэмд хvрдэг байна. Тэнд гэхдээ хvн амьдарч байгаа юм. Станцын ажилчид, оршин суугчид. Бараг л сансарын хэм гэсэн vг. Хамгийн хvйтэн vе нь найман сард болдог. 

Хамгийн урт аянгат цахилгаан

Энэ vзэгдэл Далласт бvртгэгдсэн. Тухайн vед цахилгааны урт нь 118 км болж байжээ.  Ийм vзэгдэл маш ховор болдог талаар мэргэжилтэнvvд тэмдэглэж байсан. Жинхэнэ “мангас” гэж vvнийг хэлэх байх.

Салхины дээд хурд

Энэ аймшигт амжилтыг Америкийн Оклахома мужид бvртгэжээ. 1999 онд болсон F5 зэрэглэлийн хар салхины хурд 511 км/цагт хvрч байсан билээ. Бvхэл бvтэн мужийг сvйтгээд зогсохгvй хэдэн арван хvний амийг авч  одсон юм. Одоогоор энэ vхлийн шуурганы хурдын амжилтыг эвдэгч гарч ирээгvй байна.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top